2023 оны 04 сарын 26-ны өдөр Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн ажлын хэсэг Үенч суманд ажиллалаа.
3 нэр төрлийн /жижиглэн худалдааны газар, зочид буудал, нийтийн хоолны газар/ үйлчилгээ эрхэлдэг 22 аж ахуйн нэгжийг тохирлын давтан үнэлгээнд, худалдаа үйлчилгээ эрхэлж буй 9 аж ахуйн нэгжийн стандартын шаардлага хангаж буй 9 жин, 5 шатахуун түгээх станцын 11 хошуунд баталгаажуулалт хийв. Сургууль, цэцэрлэг, хүн эмнэлэгийн гал тогооны үйл ажиллагаатай танилцан зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж сумын төвийн иргэдийн ундны усны 9 худаг, эмнэлэг, сургуулийн гал тогооны уснаас дээж авч ажиллалаа.
Сургалт
Хувиараа бизнес эрхлэгчдийн төлөөлөл, сургууль, цэцэрлэг, дотуур байрны тогооч 15 хүнд "Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавигдах шаардлага MNS 4946:2019", " Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5021-1:2019 ", "Хуванцар савны тэмдэглэгээ /Аюулгүй байдал/", "Ариутгалын бодисын хэрэглээ", "Үнэт металлын сорьц, хуурамч бараа бүтээгдэхүүн худалдан авахаас хэрхэн сэргийлэх", Монгол улсын стандартын мэдээллийн нэгдсэн сан “estandard.gov.mn” болон Ховд Стандарт, хэмжил зүйн хэлтэс фэйж хуудсаар мэдээлэл авах тухай сэдвээр сургалт зохион байгуулав.