Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн 2023 оны ээлжит баталгаажуулалтын ажил Дуут сумаас эхэллээ. Ажлын хэсгийг ахлах мэргэжилтэн К.Бямбажав ахлаж, хэмжүүр баталгаажуулалтын мэргэжилтэн Э.Ганбаатар, бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалтын мэргэжилтэн О.Батзаяа, Б.Батсүх, сургалт, мэдээлэл салбар сан хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатар, сорилтын итгэмжлэгдсэн лабораторийн химийн шинжээч М.Долгоржав, нян судлалын шинжээч Ж.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 5 хүнсний дэлгүүр, 1 цайны газарт давтан үнэлгээ хийж, сургууль, цэцэрлэгийн цайны газраас усны дээж авч, 7 жин, 1 шатахуун түгээгүүрийн 2 хошуунд ээлжит баталгаажуулалт тохирлын үнэлгээ хийж ажиллаа.
"Стандарт ба Хөгжил" үндэсний хөтөлбөр стандарт хэмжилзүйн салбарын 100 жилийн ойд зориулсан сургалт зохион байгуулж төр, хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөл хамрагдав. Сургалтанд оролцогчдоос сэтгэл ханамжийн судалгаа авч ажиллалаа.