2022 оны 12-р сарын 09-ний өдөр Аймгийн Засаг даргын Тамгын газраас 17 сумын ЗДТГ-ын Эрх зүй, дотоод ажил хариуцсан ажилтан, архив бичиг хэргийн эрхлэгчдийн дунд зохион байгуулсан сургалтанд Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Сургалт, мэдээлэл, салбар сан хариуцсан мэргэжилтэн MNS 5283:2022 Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагын хаягийн тэмдэгт тавих ерөнхий шаардлага, MNS 6395:2022 Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага стандартуудаар www.estandard.gov.mn сайт ашиглан мэдээлэл хийлээ. Сургалтанд 25 төрийн албан хаагч хамрагдсан байна.