Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан баруун аймгуудад ажиллахдаа Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст зочилж уулзалт хийлээ. Тэрээр стандарт нь алив улсын хөгжлийн тулгуур бөгөөд стандартын хөгжилд анхаарч бодлогын баримт бичгийн төсөл боловсруулагдан, хэлэлцэгдэж байгаад санал ирүүлж идэвхитэй оролцох, шинэчлэгдэн гарч буй стандартыг иргэд хэрэглэгчдэд хүргэх, хөрсөн дээр хэрэгжүүлэх үүрэг нь тус хэлтсийн үүрэг болхыг анхаарууллаа. Тэрээр лобораторийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн байдалтай танилцан хуучирсан төхөөрөмжийг чанаржуулахыг холбогдох дарга нарт үүрэг болголоо.
Уулзалтанд Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга Ц.Уртнасан, Стандарт хэмжил зүйн газрын Захиргаа удирдлагын газрын дарга Б.Ууганбаяр, Баруун бүсийн онцгой байдлын газрын дарга хурандаа Б.Алтанбадралт нар оролцлоо.
Уулзалтын төгсгөлд шинэ машин гардуулж хэлтсийн хамт олны ажилд амжилт хүсч баяр хүргэлээ.