Хаврын дулаарал, хөрсний хуурайшилтаас хотын гудамжны ногоон байгууламжийг сэргийлэх, мөсжүүлэх ажлыг аймгийн төвийн аж ахуйн нэгж, байгууллага жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Жаргалант сумын засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны захирамжын хүрээнд хариуцсан талбайгаа хөрсний хуурайшилтын эсрэг мөсжүүлэх ажлыг Стандарт хэмжил зүйн хэлтсийн хамт олон зохион байгууллаа.