Ховд аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдсан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ явуулдаг тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа, хүнсний аюулгүй байдалд хяналт, шалгалт хийх ажлын хэсэг 2024 оны 02 сарын 27-с 03 дугаар сарын 01-ны өдрүүдэд Дөргөн, Чандмань, Дарви, Зэрэг сумдад ажиллалаа. Дөргөнд 4, Чандманьд 7, Дарвид 18, Зэрэгт 11 нийт 40 аж ахуй нэгжид тохирлын үнэлгээ хийж, хугацаа дууссан бараа бүтээгдэхүүнийг аж ахуй нэгжийн дотоод хяналтын журмаар устгалд оруулж, сумын жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэнд нь хүлээлгэн өглөө.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалын хэлтсийн мэргэжилтэн Г.Сүрэнжав, хууль эрхзүйн хяналтын улсын байцаагч Б.Бат-Оюун, СХЗХ-ийн бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн Н.Рэгзэдмаа, ХХААГ-ын хүнсний чанар, стандартын асуудал хариуцсан улсын хяналтын байцаагч С.Эрдэнэзул, Цагдаагийн газрын ахмад Б.Мөнхтулга нар оролцож хууль дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулан ажиллалаа.