Ховд аймгийн засаг даргын 2023 оны 11 сарын 17-ны өдрийн А/715 тоот захирамжаар байгуулагдсан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ явуулдаг тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа, хүнсний аюулгүй байдалд хяналт, шалгалт хийх ажлын хэсэг 2024 оны 02 сарын 21-23 ны өдрүүдэд Мөст, Манхан сумдад ажиллаж 24 аж ахуйн нэгжийг хамруулсан байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалын хэлтсийн мэргэжилтэн Г.Сүрэнжав, хууль эрхзүйн хяналтын улсын байцаагч Б.Бат-Оюун, СХЗХ-ийн бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн Б.Батсүх, ХХААГ-ын хүнсний чанар, стандартын асуудал хариуцсан улсын хяналтын байцаагч С.Эрдэнэзул, Цагдаагийн газрын ахмад Б.Мөнхтулга нар оролцож хууль дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулан ажиллалаа.