Жил бүрийн 5 дугаар сарын 20-ныг "Дэлхийн хэмжил зүйн өдөр" болгон тэмдэглэн ирсэн уламжлалтай. 2024 оны мөн өдрийг "Бид тогтвортой маргаашийн төлөө өнөөдөр хэмжиж байна" уриатайгаар тэмдэглэх юм. Тэмдэглэлт өдрийг угтан СХЗХ-ийн хамт олон "Эвийн хүч" худалдааны дээр төв дээр нээлттэй хаалганы өдөр зохион байгууллаа. Өдөрлөгөөр 10 гаруй жин 20 гаруй даралтын аппарат үнэ төлбөргүй шалгаж үйлчиллээ.
![](https://masm.gov.mn/hvd/images/news/1715906263_440926856_331909913002953_2167005946940261132_n.jpg)
Нийт үйлчлүүлсэн ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлүүдэд шалгалт баталгаажуулалтад ашиглаж байгаа эталон хэмжих хэрэгсэл тоног төхөөрөмжийн талаар танилцуулага хийж гарын авлага материал тарааж ажиллаа. Мөн "Итгэмжлэгдсэн сорилтын лаборатори"-ийн шинжилгээгээр шаардлага хангаагүй бүтээгдэхүүн, хугацаа дууссан бүтээгдэхүүн, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, зөвлөгөө өгч ажиллалаа.
НИЙТ ХЭРЭГЛЭГЧИДЭЭ БАТАЛГААЖСАН ХЭМЖИХ ХЭРЭГСЭЛ АШИГЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.![](https://masm.gov.mn/hvd/images/news/1715906238_440961972_460831896617444_8728038293185820198_n.jpg)
![](https://masm.gov.mn/hvd/images/news/1715906238_440961972_460831896617444_8728038293185820198_n.jpg)