Стандарт болон түүнтэй холбоотой харилцаа нь 2018 оны 7 сарын 1-нээс мөрдөгдөж буй "Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай" хуулиар зохицуулагддаг. Энэ хуулинд стандарт гэдэг нь “Тодорхой хэм хэмжээ бий болгоход чиглэсэн ерөнхий зарчим, үзүүлэлтийг сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж баталсан, сонгон хэрэглэх баримт бичиг" гэж тодорхойлсон байдаг. Та дээрх хуулийн нэрэн дээр дарж тус хуультай танилцсанаар стандартчилал, стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын гэрчилгээний талаар мэдээлэл авах боломжтой.