Иргэдээс аймгийн цагдаагийн газарт ирүүлсэн гомдлын мөрөөр "Хишиг", "Хийморь", "Чанар", "Хайрхан", "Шүншиг" нэрийн архинд Стандарт хэмжил зүйн хэлтсийн итгэмжлэгдсэн сорилтын лабораторид шинжилгээ хийхэд стандартын шаардлага хангаагүй байна. Иймд цагаан сар, олон нийтийн баярын үеэр эдгээр хуурамч архинаас сэрэмжтэй байж хэрэглэхгүй байхыг иргэдэд анхааруулж байна.
ХОВД АЙМГИЙН СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТЭС