Стандартчиллын баримт бичигт Монгол улсын /үндэсний/ стандарт, байгууллагын стандарт, олон улсын болон бүс нутгийн стандарт, удирдамж, зөвлөмж, түүнд нийцүүлэн гаргасан гадаад улсын стандарт хамрагдана. Одоогоор монгол улсад үндэсний болон, олон улсын 6500 гаруй стандарт батлагдан мөрдөгдөж байна. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь стандартчиллын баримт бичгийг сонгон хэрэглэх бөгөөд олон улс, бүс нутаг, гадаад улсын дэмшилтэт стандартыг стандартчилал, техникийн зохицуулалт хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр хэрэглэж болно.
Та өөрийн байгууллагад холбогдох стандартаа http://estandard.gov.mn/ вэб хуудаснаас цахим хэлбэрээр авах боломжтой бөгөөд Ховд аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтэст хандан хүссэн стандартаараа үйлчлүүлээрэй.
фэйс бүүк хуудас: "Ховд Аймаг Стандарт Хэмжилзүй"
утас: 70433895, 99439811