2023 оны 02 сарын 02-ний өдөр Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Итгэмжлэгдсэн сорилтын лабораторийн хамт олоны зүгээс дотоод сургалт зохион байгууллаа. Лабораторийн эрхлэгч М.Одончимэг лабораторийн үйл ажиллагааны тухай танилцуулга хийж, хими, нян судлал, хорио цээрийн шинжээч нар өөрсдийн үйл ажиллагааны онцлог болоод тулгамдсан асуудлын талаар ярьж санал бодлоо солилцлоо.
Цаашид дотоод сургалтаа тогтмол зохион байгуулж тус бүрийнхээ ажил үүргийн талаар тодорхой ойлголттой болоход сургалтын зорилго орших юм.