2023 оны 02 сарын 28-ны өдөр Ховд аймгийн ЗДТГ-ын хуралдааны их танхимд "СТАНДАРТ БА ХӨГЖИЛ" үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Хэлэлцүүлгийг нээж аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди үг хэлж, хэлтсийн мэргэжилтэн Э.Ганбаатар хэлсийн үйл ажиллагааны товч танилцуулга хийв.
"Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай" хуулинд оруулж буй өөрчлөлтийн төслийн талаар Ховд аймгийн СХЗХ-ийн дарга Б.Гомбосүрэн мэдээлэл хийсний дараа "Стандарт ба хөгжил" үндэсний хөтөлбөрийн төслийг ахлах мэргэжилтэн К.Бямбажав танилцуулав.
Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөлөл 80 гаруй хүн оролцлоо. Ховд аймгийн СХЗХ-ээс хэлэлцүүлэгт оролцогчдод хөтөлбөрийн төслийг хэвлэж бэлтгэн санал авах хуудас, бал гарын авлагаар хангаж ажиллалаа.