“Стандарттай Ховд” хөтөлбөрийн хүрээнд 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Жаргалант сумын ЕБС, СӨБ-ын эрхлэгч, менежер нарт хөтөлбөрийн танилцуулга хийж, “Чанарын менежментийн тогтолцоо-MNS ISO 9001:2016”, “Ерөнхий боловсролын сургуулийн орчин аюулгүй байдал. Ерөнхий шаардлага-MNS 6782:2019”, “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин. Ерөнхий шаардлага-MNS 6558:2015” зэрэг стандартуудаар сургалт зохион байгууллаа. Сургалтад 7 сургууль, 16 цэцэрлэгийн 30 гаруй төлөөл хамрагдсан ба хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд байгууллагын зүгээс шаардлагатай стандартаар үйлчилж, мэдээлэл арга зүйн зөвлөгөө өгч хамтарч ажиллах талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо.