Жил бүрийн 5 дугаар сарын 20-ны өдрийг "Дэлхийн хэмжил зүйн өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 2022 оны Дэлхийн хэмжил зүйн өдрийг "Дижитал эрин дэх Хэмжил Зүй" сэдвийн дор тэмдэглэж байна. Стандарт, хэмжил зүйн хэлтсийн хамт олон "Хан орд" худалдааны төв дээр нээлттэй хаалганы өдөр зохион байгууллаа. Энэ үеэр 9 жин баталгаажуулж 30 гаруй хүнээс сэтгэл ханамжийн судалгаа авч, гарын авлага тараах материалаар үйлчиллээ.