2023 оны 05 сарын 03- ны өдөр Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн ажлын хэсэг Мянгад суманд ажиллалаа.
Хүнсний худалдаа эрхэлдэг 6 аж ахуйн нэгжид үнэлгээ хийж, стандартын шаардлага хангасан 6 жин, 1 шатахуун түгээх станцын 3 хошуунд баталгаажуулалт хийв. Ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны гал тогооны ус, Цэцэрлэгийн гал тогоо, нийтийн хэрэглээний 2 худгийн усанд хими болон нян судлалын шинжилгээ хийлээ.
Сургалт
Хувиараа бизнес эрхлэгчдийн төлөөлөлд "Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавигдах шаардлага MNS 4946:2019", " Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5021-1:2019 ", "Хуванцар савны тэмдэглэгээ /Аюулгүй байдал/", "Ариутгалын бодисын хэрэглээ", сэдвээр сургалт зохион байгуулж нийт 6 хүн хамрагдав.