2010 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн "Бямба" гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан. Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн хамт олон 2023 оны 05 дугаар сарын 13-ны Бямба гарагийн мод тарих үндэсний өдөрт идэвхитэй оролцож 30 суулгац тарьлаа.