Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Ахлах мэргэжилтэн К.Бямбажав, сургалт мэдээлэл, салбар сан хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатар, бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн О.Батзаяа, хэмжих хэрэгсэлийн баталгаажуулалтын мэргэжилтэн Э.Ганбаатар нарын 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2022 оны 11 дүгээр сарын 02-ноос 04 -ний өдрүүдэд Манхан, Дарви, Зэрэг сумдад ажиллалаа. Тус ажлын хэсэг нь дээрх сумуудын хүнсний худалдаа эрхэлдэг дэлгүүр, худалдааны төв, шатахуун түгээх станцын үйл ажиллагаатай танилцаж дэлгүүрүүдийн тохирлын гэрчилгээ, жингийн хэрэгсэлд, шатахуун түгээх станцын түгээгүүрт хяналт баталгаажуулалт хийлээ.
Төсөвт байгууллагын дарга эрхлэгч нарт "Стандарттай ховд" хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний тухай, стандартын мэдээллийн нэгдсэн сангийн тухай, сургууль цэцэрлэг, дотуур байрны захирал, эрхлэгч, багш нарт MNS 6782:2019 "Ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдал. Ерөнхий шаардлага", MNS 6781 "Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрын орчин, үйлчилгээ. Ерөнхий шаардлага", MNS 6558:2015 "Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин. Ерөнхий шаардлага", Хүнсний худалдаа эхрлэгчдэд MNS 5021-1:2019 "Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага" стандартаар тус бүрд нь сургалт явуулж хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа авлаа. Сургалтанд нийт 70 хүн хамрагдсан.