Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Баталгаажуулалтын алба нь MNS ISO/IEC 17065:2013 “Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээний баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлага” стандартын шаардлагыг хангасан тул Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2020 оны А/40 дүгээр тушаалаар итгэмжлэлийн хугацааг сунгаж гэрчилгээ олголоо.
Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.Соронзонболд гэрчилгээг гардуулан, олон улсын стандартын шаардлагад нийцэж, давтан итгэмжлэгдсэн Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсэж баяр хүргэлээ.