Стандарт, хэмжил зүйн хэлтсийн мэргэжилтэн О.Батзаяа, Б.Батсүх, Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Б.Эрдэнэцэцэг, Д.Лхагвасүрэн нарын бүртэлдэхүүнтэй ажлын хэсэг "invest Khovd" хөрөнгө оруулалтын форум, "Мөнгөлөг шагшуурга" цас мөсний баярт хүрэлцэн ирсэн зочдыг хүлээж авах зочид буудлуудад хяналт хийж "Зочид буудалд тавих ерөнхий шаардлага" MNS 4588:2008 стандартыг хэрэгжүүлж ажиллахыг сануулж зөвлөмж өглөө.
Одоогоор манай аймагт нийт 200 орчим зочин хүлээж авах 9 зочид буудал идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна.