Илүү сайхан дэлхийн төлөө
Хамтын зорилго
Нийгмийн тэнцвэргүй байдлыг арилгах, тогтвортой эдийн засгийг хөгжүүлэх уур амьсгалын өөрчлөлтийн хурдыг сааруулах, Тогтвортой хөгжлийн зорилтууд(ТХЗ) нь дэлхий нийтэд чиглэсэн маш том зорилготой юм. Энэхүү зорилгод хүрэхэд улсын болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, боломжтой бүх хэрэгсэл, ялангуяа олон улсын стандарт, тохирлын үнэлгээ ашиглах шаардлагатай.
Дэлхий дахинд үргэлжилж буй цар тахлын эсрэг эрчимтэй тэмцэхэд бидний нийгмийг илүү тогтвортой, илүү шударга байхад тогтвортой хөгжлийн зорилтын цогц шийдэл туйлын хэрэгцээтэйг харуулсан. Илүү сайн сайхныг бүтээн байгуулахад тогтвортой хөгжлийн зорилт чухал байгаа бидний зорилгод өнөөдөр та бүхнийг нэгдэхийг хүсэж байна. Энэ зорилгод стандарт урьд өмнөхөөсөө илүү чухал юм.
Стандарт хамтын ажиллагаа дээр бий болдог. Бидний хамтын итгэл, хамтын зүтгэл илүү хүчтэй гэдэгт итгэх хэрэгтэй. Бид хамтран ажилласнаар тогтвортой хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдэх бодит шийдлүүдийг олдог.
Олон улсын стандартууд нь ТХЗ-ийг олон жилийн турш амжилттай хэрэгжүүлэхэд хэрхэн хувь нэмрээ оруулах арга замыг олон нийтэд түгээн дэлгэрүүлж ”Дэлхийн Стандартын өдрийн арга хэмжээ”-г бид ийм сэтгэлээр зохион байгуулсаар ирсэн.
Бид 2030 он хүртэлх мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ТХЗ-ын стандартууд болон илүү сайн ертөнцийг бий болгох нэгдсэн алсын хараатай хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллахаар нэгдсэн.
Бид 2030 оны хөтөлбөрийн хэрэгжилтийг хурдасгахын тулд Тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцсэн стандартууд, “ИЛҮҮ САЙХАН ЕРТӨНЦИЙН ТӨЛӨӨ ЗОРИЛГОО” нэгтгэн алсын хараатай хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллахаар нэгдсэн.