Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын төлөөлөгчид 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Стандарт, хэмжил зүйн хэлтсийн итгэмжлэгдсэн лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус байгууллага нь АНУ-ын Эмори их сургуультай хамтран Азийн хөгжлийн банкны ТА-9897 "Ази номхон далайн бүс нутгийн эрүүл ахуй, ариун цэврийг сайжруулах нь” төслийг 5 аймгийн 5 суманд хэрэгжүүлэх бөгөөд Ховд аймгийн Буянт сум сонгогджээ. Төслийн зорилго нь сумын төвийн ус, ариун цэвэр, эрүүл ахуйн зан үйлийг өөрчлөх бөгөөд Буянт сумын усанд шинжилгээ хийлгүүлэх ажлыг тус лабораториор зохион байгуулахаар боллоо. Төслийн зүгээс Лабораторийн нян судлалын шинжээчийг сургалтанд хамруулж бэлтгэх юм.