“Дэлхийн чанарын өдөр", “Үндэсний чанарын 7 хоног”-ийг угтан 2021 оны 11 дүгээр сарын 08-нд Буянт, Мянгад, 12-нд Манхан сумдад ажиллалаа.
Буянт суманд 5 дэлгүүрт үнэлгээ хийж, 7 жин, эмнэлэгийн 3 хэрэгсэл, 1 ШТС-ийн 2 хошуунд баталгаажуулалт хийлээ. Зохион байгуулсан сургалтанд 14 төрийн албан хаагч хамрагдаж 23 харилцагчаас сэтгэл ханамжийн судалгаа авсан байна.
Мянгад суманд 10 гаруй дэлгүүр үйлчилгээний төвд үнэлгээ хийж, 4 жин, эмнэлгийн 3 хэрэгсэл, 1 ШТС-ийн 2 хошуунд баталгаажуулалт хийлээ. Зохион байгуулсан сургалтанд 15 төрийн албан хаагч хамрагдаж 18 харилцагчаас сэтгэл ханамжийн судалгаа авсан байна.
Манхан суманд 10 гаруй дэлгүүр үйлчилгээний төвд үнэлгээ хийж, 3 аж ахуйн нэгжид тохирлын гэрчилгээ олгож, 12 жин, эмнэлгийн 4 хэрэгсэл, 3 ШТС-ийн 10 хошуунд баталгаажуулалт хийлээ. Зохион байгуулсан сургалтанд 22 төрийн албан хаагч хамрагдаж 30 харилцагчаас сэтгэл ханамжийн судалгаа авсан байна.