2023 оны 04 сарын 27-28 ны өдрүүдэд Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн ажлын хэсэг Булган суманд ажиллалаа.
4 нэр төрлийн /жижиглэн худалдааны газар, зочид буудал, нийтийн хоолны газар, халуун ус/ үйлчилгээ эрхэлдэг 40 аж ахуйн нэгж, 2 бүтээгдэхүүнд тохирлын давтан үнэлгээ хийж, худалдаа үйлчилгээ эрхэлж буй 30 аж ахуйн нэгжийн стандартын шаардлага хангасан 29 жин, 7 шатахуун түгээх станцын 18 хошуунд баталгаажуулалт хийв. Булган сум халуун ус, С.Батсайханы худаг, голын ус, төвлөрсөн системийн худгийн ус, Минжин Булган цогцолбор дотуур байрны гал тогооны ус, Ерөнхий боловсролын 1-р сургууль, дотуур байрны гал тогооны ус, “Луудаан булаг” ХХК, 1-сургуулийн үдийн хоолны үйлчилгээ үзүүлж буй гал тогооны худгийн ус, “Амин Булган” ХХК” Минжит булган сургуулийн үдийн хоолны үйлчилгээ үзүүлж буй гал тогооны худгийн ус, “Ван уул” ХХК-ны худгийн усанд хими болон нян судлалын шинжилгээ хийлээ.
Сургалт
Хувиараа бизнес эрхлэгчдийн төлөөлөлд "Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавигдах шаардлага MNS 4946:2019", " Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5021-1:2019 ", "Хуванцар савны тэмдэглэгээ /Аюулгүй байдал/", "Ариутгалын бодисын хэрэглээ", сэдвээр сургалт зохион байгуулж нийт 42 хүн хамрагдав.