Баталгаажуулалтын зөвлөлийн ээлжит 2-р хурлыг 2024 оны 02-р сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын албанд тохирлын гэрчилгээ авах, сунгуулах, нэр солиулах нийт 9 аж ахуйн нэгж иргэний 2 нэр төрлийн 10 үйлчилгээнд тохирлын үнэлгээг хийж БЗ-н хурлаар хэлэлцүүллээ.
Баталгаажуулалтын зөвлөлийн хурлын шийдвэрээр Стандартын “шаардлагын хэмжээнд” гэж үнэлэгдсэн 7 аж ахуйн нэгжийн 2 нэр төрлийн 8 үйлчилгээнд 2 жилээр, 1 аж ахуйн нэгж 1 иргэний 2 үйлчилгээнд 1 жилээр тохирлын гэрчилгээг хэрэглэх эрх олгохоор шийдвэрлэлээ.