"Дэлхийн стандартын өдөр" 2021 оны 10 сарын 14-нд хүнсний үйлдвэрлэл явуулдаг "Энх баян үзүүр" /баншны цех/, "Баян булаг", "Арвай хүнс" /талх, нарийн боов/, "Хишиг эрдэнэ баяжих", "Хан жаргалан" /хиамны цех/ үйлдвэрүүдийн төлөөлөгч нарт сургалт явуулж зөвлөгөө өглөө. Сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатар "Байгууллагын стандарт боловсруулах арга зүй", бүтээгдэхүүний баталгаажуулалтын шинжээч К.Бямбажав "Хүнсний үйлдвэрлэлийн стандартуудын тухай" хичээл заалаа. Оролцогчид сургалтанд сэтгэл ханамжтай байгаа бөгөөд байгууллагадаа стандарт нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.