Аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны А/715 дугаар захирамжаар байгуулагдан ажлын хэсэг 2023 оны 12 дугаар сарын 14-өөс 2024 оны 1-р сарын 10-ны өдөр хүртэл архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгжид хяналт, шалгалт хийх ажиллалаа.
Тус ажлын хэсэгт СХЗХ-ийн бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн оролцсон бөгөөд Жаргалант сумын 12 баг Буянт, Мянгад сумдад тохирлын үнэлгээ хийж нийт 200 гаруй хүнсний дэлгүүр, 25 ресторан зоогийн газар, 2 биллиардны газар, 3 баараар орж давтан үнэлгээ хийлээ.