Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн бүтээгдэхүүн үйлчилгээ, хэмжих хэрэгсэлийн баталгаажуулалтын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, салбар сангийн мэргэжилтэн нар баруун сумдад сургалт сурталчилгаа, ээлжит баталгаажуулатын ажлаар ажиллалаа. Энэ ажлын хүрээнд даралтын аппарат 21, автокловын манометр 2, масс 54, эзэлхүүн 39, хүнсний дэлгүүрт 37, гар утасны дэлгүүр 1, барааны дэлгүүр 1 тус тус баталгаажуулж сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн нийт 26 албан хаагчдад "Стандарттай Ховд" дэд хөтөлбөр, ЕБС, СӨБ-ийн орчны стандартаар сургалт явуулж сэтгэл ханамжийн судалгаа авлаа.