2023 оны 04 сарын 25-ны өдөр Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн ажлын хэсэг Алтай суманд ажиллалаа.
4 нэр төрлийн /жижиглэн худалдааны газар, зочид буудал, нийтийн хоолны газар, халуун ус/ үйлчилгээ эрхэлдэг 20 аж ахуйн нэгж, гурил гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 1 аж ахуйн нэгжийн 2 бүтээгдэхүүнийг тохирлын үнэлгээнд, худалдаа үйлчилгээ эрхэлж буй 15 аж ахуйн нэгжийн 18 худалдааны жин, 1 шатахуун түгээх станцын 4 хошуунд баталгаажуулалт хийв. Сургууль, цэцэрлэг, хүн эмнэлэгийн гал тогооны үйл ажиллагаатай танилцан зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж сумын төвийн иргэдийн ундны усны 3 худаг, эмнэлэг, сургуулийн гал тогооны уснаас дээж авч ажиллалаа.
Сургалт
Сургуулийн өмнөх боловсрол, ЕБС, хүн эмнэлэгийн 35 албан хаагчдад "Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин, Ерөнхий шаардлага MNS 6558:2015", "Ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдал. Ерөнхий шаардлага-MNS 6782:2019", "Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрын орчин, үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 6781 : 2019", "Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавигдах шаардлага MNS 4946:2019", "Хуванцар савны тэмдэглэгээ /Аюулгүй байдал/", "Ариутгалын бодисын хэрэглээ", хувиараа бизнес эрхлэгчдийн төлөөлөл 25 хүнд " Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5021-1:2019 ", "Хуванцар савны тэмдэглэгээ /Аюулгүй байдал/", "Ариутгалын бодисын хэрэглээ", Монгол улсын стандартын мэдээллийн нэгдсэн сан “estandard.gov.mn” болон Ховд Стандарт, хэмжил зүйн хэлтэс фэйж хуудсаар мэдээлэл авах тухай сэдвээр сургалт зохион байгуулав.