Стандарт, хэмжил зүйн хэлтсийн ажлын хэсэг 2023 оны 4 сарын 13-ны өдөр Ховд суманд ажиллалаа. Ажлын хэсгийг ахлах мэргэжилтэн К.Бямбажав ахлаж, хэмжүүр баталгаажуулалтын мэргэжилтэн Э.Ганбаатар, бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалтын мэргэжилтэн О.Батзаяа, Б.Батсүх, сургалт, мэдээлэл салбар сан хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатар, сорилтын итгэмжлэгдсэн лабораторийн химийн шинжээч М.Долгоржав, нян судлалын шинжээч М.Батбилэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 3 хүнсний дэлгүүрт давтан үнэлгээ хийж, сургууль, цэцэрлэгийн цайны газраас усны дээж авч, 3 жин, 1 шатахуун түгээгүүрийн 2 хошуунд ээлжит баталгаажуулалт тохирлын үнэлгээ хийж ажиллаа.
"Стандарт ба Хөгжил" үндэсний хөтөлбөр стандарт хэмжилзүйн салбарын 100 жилийн ойд зориулсан сургалт зохион байгуулж төр, хувийн хэвшлийн 20 гаруй төлөөлөл хамрагдав. Сургалтанд оролцогчдоос сэтгэл ханамжийн судалгаа авч ажиллалаа.