СХЗХ-ийн хэмжих хэрэгсэл баталгаажуулах, бүтээгдэхүүн баталгаажуулах, сургалт мэдээллийн бүрэлдхүүнтэй ажлын хэсэг 2024 оны 05 дугаар сарын 16-нд Эрдэнэбүрэн суманд ажиллалаа. Тус сумын эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, худалдлаа үйлчилгээнд ашиглагдаж байгаа 11 ширхэг хэмжих хэрэгслийг улсын ээлжит шалгалт баталгаажуулалтад хамруулж, шалгалт баталгаажуулалтаар механик даралтын аппарат 2, автомат даралтын аппарат 1, хяналтын монитор 1, эмнэлгийн цахилгаан термометр 3, электрон жин 4 баталгаажуулж, стандартын шаардлага хангахгүй 7 хэмжих хэрэгслийг ашиглалтаас хасах мэдэгдэл олголоо.![](https://masm.gov.mn/hvd/images/news/1716263889_440985028_7666963036751630_1775597240387014139_n.jpg)
![](https://masm.gov.mn/hvd/images/news/1716263889_440985028_7666963036751630_1775597240387014139_n.jpg)
Цэцэрлэг, сургууль болон дотуур байрны хоолны газарт “Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих шаардлага MNS 7005:2023 стандарт”-аар үнэлгээ хийж Эрдэнэбүрэн сумын цэцэрлэгийн гал тогоо 73%-тай, дотуур байрны гал тогоо -83,4%-тай үнэлэгдсэн. Дотуур байр болон цэцэрлэгийн тогооч сургалтын эрхлэгч нярав, эцэг эхийн төлөөлөл нийт 9 хүнд “Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих шаардлага MNS 7005:2023 стандарт болон estandard.gov.mn сайтын талаар сургалт мэдээлэл хийж 12 иргэнээс сэтгэл ханамжийн судалгааг цахимаар авлаа.![](https://masm.gov.mn/hvd/images/news/1716263909_441938292_3611351502460333_7625025156283194271_n.jpg)
![](https://masm.gov.mn/hvd/images/news/1716263909_441938292_3611351502460333_7625025156283194271_n.jpg)
Мөн халуун усны үйлчилгээ үзүүлж байгаа иргэн Д.Мөнх-Эрдэний халуун ус сауныг MNS 5163:2003 стандартын дагуу үнэлгээ хийхэд 90%-тай үнэлэгдлээ.
Энэ үеэр "Дэлхийн хэмжил зүйн өдөр"-т зориулан ашиглаж байгаа эталон хэмжих хэрэгсэл тоног төхөөрөмжийн талаар танилцуулага хийж гарын авлага материал тарааж ажиллаа. Мөн "Итгэмжлэгдсэн сорилтын лаборатори"-ийн шинжилгээгээр шаардлага хангаагүй бүтээгдэхүүн, хугацаа дууссан бүтээгдэхүүн, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, зөвлөгөө өгч ажиллалаа.