Жил бүрийн 10 дугаар сарын 14-ний өдрийг "Дэлхийн стандартын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс тэмдэглэлт өдрийг угтан харилцагч байгууллагууддтайгаа хамтран хэд хэдэн ажил зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Өнөөдөр буюу 10 сарын 13-ны өдөр манай хэлтсийн хэмжүүрийн баталгаажуулалтын улсын шалгагч нар "Хан орд" хүнсний зах дээр ажиллаж худалдаанд ашиглагдаж байгаа 16 ширхэг жин хэмжүүрийг баталгаажууллаа. Бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалтын шинжээч О.Батзаяа, К.Бямбажав нар "Баруун бүсийн төв зах" дээр үйл ажиллагаа явуулж буй цайны газруудад MNS 4946:2019 стандартаар гарын авлага материал бэлтгэн тарааж стандартын хэрэгжилтийн талаар зөвлөгөө өгч ажиллалаа.