Ардын Засгийн газраас 1924 оны 3 дугаар сарын 26 ны өдөр Сангийн яамны дэргэд “Жин хэмжүүрийн тасаг” байгуулснаарМонгол Улсад хэмжилзүйн алба үүссэн түүхтэй.
Ховд аймагт 1952 ондбаруун таван аймаг дундын“Жин хэмжүүрийн тасаг” байгуулагдан Сайд нарын Зөвлөлийн 1963 оны 1 дүгээр сарын 15 –ны өдрийн 8 дугаартогтоолоор хэмжүүр шалгах засварлах аймагдундын тасгийгӨвөрхангай, Ховд, Булган, Хэнтий, Улаанбаатарт байгуулжээ.
1979 онд МАХН-ын Төв хороо, Сайд нарын Зөвлөлөөс “Улс ардын аж ахуйд бүтээгдэхүүний чанарын удирдлагынзохион байгуулалтыгсайжруулах заримарга хэмжээнийтухай” 19 дүгээр тогтоол 1980 оны эхээр Ховд аймгийн гүйцэтгэх захиргаанд "Үнэ чанарын хэлтэс"байгуулагдаж, сум нэгдэл, зарим үйлдвэр, аж ахуйн газруудад чанарын асуудал хариуцсан албан тушаалтан ажиллах болсон цагаас тус байгууллагын үндэс суурь тавигдсан түүхтэй.
Аймгийн Үнэ чанарын хэлтсийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа, зохион байгуулалтыгдээд газраас зохицуулж 1979 онд “Чанарын удирдлага 79” гэсэн сарын ажил зохиож, 1980-1981 онд“Чанарын удирдлагынулсын нэгдсэн системийн арга зүй, зохион байгуулалтынүндэс", аймаг, үйлдвэрүүдийн чанарын хэлтэс, тасгийн үлгэрчилсэн дүрэм зэрэг баримт бичгүүдийг гаргаж хэрэгжүүлж эхэлжээ.
Сайд нарын Зөвлөлийн 1988 оны 308 дугаар тогоолоор “БНМАУ-ын стандартчилалын дүрэм” батлагдаж , энэ дүрмээр стандартчилалын хэт төвлөрөл, албадлагыг багасгаж, анхан шатны байгууллагын эрхийг өргөтгөхөд чиглэсэн зарчимын хэд хэдэн өөрчлөлтийг агуулсан шинэчлэл хийж аймгийн хэмжээнд бүтээгдэхүүн үйлчилгээний чанарын хяналт хийж, үйлчилгээний хэмжүүрүүд засвар, шалгалт баталгаажуулалттын ажил эрхлэх болж 1989 онд механик цулын хэмжүүрт, 1993 оноос хий шингэний хэмжүүрт засвар тохирууллага баталгаажуулалт хийх болсон.
Өнөөдөр манай хэлтэс нь Монгол улсын Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай”, "Хэмжил зүйн тухай” хуулиуд болон түүнтэй нийцүүлэн гаргасан Засгийн газрын тогтоол шийдвэр, дүрэм журмын хүрээнд бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, хэмжих хэрэгслийг баталгаажуулах ажлыг өөрийн итгэмжлэгдсэн хэмжил зүйн 5 төрлийн лабораториудад түшиглэн явуулах үүрэг хүлээсэн Төрийн захиргааны байгууллага юм
Үйл ажиллагаа
1.Хэмжих хэрэгслийн шалгапт, баталгаажуулалт
2.Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний баталгаажуулалт
3.Хэмжил зүйн хяналт
4.Стандартын салбар сангийн үйлчилгээ, сургалт сурталчилгаа
5.Сорьцын хяналт гэсэн үндсэн
6.Сорилтын лаборатори гэсэн 6 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
1. Хэмжүүрийн баталгаажуулалт
•Масс
•Эзэлхүүн
•Цахилгаан
•Даралт
•Температур гэсэн хэмжлийн 5 төрлөөр улсын шалгалт баталгаажуулалт хийж байна.
Хэмжүүрийн лаборатори нь жил бүр 2500- 3000 хэмжүүрт баталгаажуулалт хийдэг.
2. Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний баталгаажуулалт
Ховд аймгийн хэмжээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлгээ хийж тохирлын гэрчилгээ олгож байна
•Экспортын бүтээгдэхүүний баталгаажуулалт
•Үйлчилгээний баталгаажуулалт
•Дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүний баталгаажуулалт гэсэн төрлүүдтэй
Бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалтаар жилд 9 чиглэлийн 250-300 гаруй үйлчилгээнд, 8 нэр төрлийн 50-80 бүтээгдэхүүнд, 28 ахуй нэгжийн 22 нэр төрлийн экспортын бүтээгдэхүүнд чанарын баталгаажуулалт хийж 50-100 сертификат дунджаар олгодог.
3. Стандартын салбар сан
- Стандарт болон техникийн зохицуулалт, техникийн дүрэм журам, норматив баримт бичиг, тэдгээртэй холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх, мэдээлэх, сурталчлах, үндэсний болон олон улсын стандартаар үйлчилнэ.
Жил бүр 40 төрлийн 250-350 стандартаар ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилдэг.
Сургалт сурталчилгаа
Монгол Улсын "Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль", “Хэмжил зүйн тухай хууль", стандарт, сорьцын хяналт чиглэлээр сум, аж ахуйн нэгжид сургалт хийж, цахим сүлжээгээр чанар, аюулгүй байдал, хэмжил зүйн чиглэлийн мэдээллийг нийтлэж иргэдээс тандалт авч хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг авч ажилладаг.
4. Сорьцын хяналт
"Ашигт малтмалын тухай” хуулийн 46 дугаар зүйл, “Эрдэнэсийн сангийн тухай” хуулийн 15.1.2 дахь, “Захиргааны хариуцлагын тухай" хуулийн 41.1.2 дахь, Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 281 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын сорьцын хяналтын дүрэм" "Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам" болон бусад хууль, дүрэм, журам заавруудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.
5. Итгэмжлэгдсэн сорилтын лаборатори
Итгэмжлэгдсэн Сорилтын лаборатори нь
• Хими, хор судлал
• Нян судлал,
• Таримал ургамалын үр, хорио цээрийн гэсэн үндсэн 3 чиглэлийн лабораторитой.
- Хими хор судлалын лаборатори нь экспорт, импортын бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, ахуйн болон гоо сайхны бүтээгдэхүүн, архи, спирт, согтууруулах ундаа, ус, хөрсөнд хими, хор судлалын шинжилгээ хийдэг.
- Нян судлалын лаборатори нь хүнсний бүтээгдэхүүн, ахуйн бүтээгдэхүүн, гадаад орчин, эмнэлгийн дотоод халдвар, гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл тээвэрлэлтийн болон хадгалалтын явцад бий болсон хүний биед эмгэг төрүүлэгч бактеруудыг илрүүлэх зорилго бүхий лаборатори юм. Тус лабораторийн шинжилгээний дүн нь 2-5 хоногийн хугацаанд гардаг.
- Таримал ургамлын үр, хорио цээрийн лаборатори нь бүх төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ургамал, ургамлын гаралтай түүхий эд, таримлын үрийн шинжилгээг 2-7 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэдэг.
Цахим хуудас:
www.masm.gov.mn/hvd
Фэйс бүүк фэйж хуудас:
Ховд Стандарт Хэмжил зүйн хэлтэс
Утас:70433895, 95525506, 99439811