Стандарт болон түүнтэй холбоотой харилцаа нь 2018 оны 7 сарын 1-нээс мөрдөгдөж буй "Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай" хуулиар зохицуулагддаг. Энэ хуулинд стандарт гэдэг нь “Тодорхой хэм хэмжээ бий болгоход чиглэсэн ерөнхий зарчим, үзүүлэлтийг сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж баталсан, сонгон хэрэглэх баримт бичиг" гэж тодорхойлсон байдаг. Та дээрх хуулийн нэрэн дээр дарж тус хуультай танилцсанаар стандартчилал, стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын гэрчилгээний талаар мэдээлэл авах боломжтой.
Стандарт, салбар сан нь:
- -стандартын болон мэдээллийн сан бүрдүүлэх, хадгалах,
- -байгууллага, иргэдэд стандартын мэдээлэл лавлагааны үйлчилгээ үзүүлэх,
- -стандарт борлуулах,
- -ААН, байгууллагууд стандарт/байгууллагын/ боловсруулахад нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, бүртгэх,
- -ААН, иргэдэд сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.
Салбар сан хариуцсан мэргэжилтэн: Ц.Цолмонбаатар, утас: 99439811, мэйл: mrtsoomoo1@gmail.com