Стандарт хэмжил зүйн хэлтсийн хэмжих хэрэгсэлийн баталгаажуулалтын мэргэжилтэн Э.Ганбаатар, Д.Гантуяа, бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн О.Батзаяа, сургалт мэдээлэл, салбар сан хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2022 оны 04-05 -ны өдрүүдэд Мянгад, Буянт сумуудад ажиллалаа. Нийт хүнсний 9 дэлгүүрт үнэлгээ хийж, заавар зөвлөмж өгч 9 жин, 1 шатахуун түгээх станцын 3 хошуу, 2 эрүүл мэндийн төвийн хэмжих хэрэгсэлүүдэд баталгаажуулалт хийлээ. Мянгад суманд шинээр нээгдсэн 1 халуун усны газарт стандартын үнэлгээ хийж зөвлөмж өглөө.