[СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА]
MNS .... : ...., Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ. Соёлын төв, ордон. Орчин ба үйлчилгээ. Тавих ерөнхий шаардлага
Хамрах хүрээ: Соёлын төв, ордны үйлчилгээ эрхэлдэг байгууллага аж ахуй нэгжид өмчийн
хэлбэр харгалзахгүйгээр энэхүү стандарт хамаарна.
Энэхүү стандарт нь Соёлын төв, ордны үйлчилгээ, нийт үйл ажиллагаа, (гадаад, дотоод) орчны нөхцөлд тавих шаардлагыг тогтооно. Барилга байгууламжийн шаардлага нь зөвхөн шинээр баригдах, баригдаж буй, эсвэл шинэчлэн баригдаж, засвар оруулж буй соёлын төв, ордны барилга байгууламжид хамааралтай.
Соёлын төв, ордны үйлчилгээ үзүүлэгч этгээдийн үйл ажиллагаанд төрийн соёлын бодлого, дүрэм, журмын хүрээнд хяналт тавих, үйлчилгээний чанар хүртээмжийг хангахад энэхүү стандартыг үндэслэл болгоно. Энэхүү стандартад “Соёлын төв, ордны” гэхийг цаашид “байгууллага” гэж дурдана.
Стандартын төслийг хавсралт файлаас татаж авч үзнэ үү.