НЭГ МИНУТ- НЭГ СТАНДАРТ]
MNS 5683 : 2022- Авто замын байгууламж. Унадаг дугуйн замыг төлөвлөхөд тавих ерөнхий шаардлага
Хамрах хүрээ: Энэхүү стандарт нь улсын болон орон нутгийн чанартай авто замын дагуу, хот, суурин газрын гол ба туслах зам, явган хүний зам дагуу, гүүрэн байгууламжийн зорчих хэсэг дээр болон түүний захаар зориулалтын унадаг дугуйн зам, эгнээг төлөвлөхөд тавих техникийн ерөнхий шаардлагыг тогтоох, нэр томьёог тодорхойлоход хамаарна.
Баталсан огноо: 2022-05-19
Мөрдөж эхэлсэн огноо: 2022-06-22