БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ ТҮҮХЭН ЗАМНАЛ
Хэнтий аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс нь хөгжлийнхөө үе шат болгонд төр засгийн бодлогын хүрээнд тодорхой зорилтыг дэвшүүлж, аймаг орон нутгийнхаа худалдаа, эдийн засаг, нийгмийн хөгжил, бүтээгдэхүүний чанар, хэмжлийн нэгдмэл байдлыг хангахад зохих хувь нэмрээ оруулсаар ирсэн.
ТҮҮХЭН ЗАМНАЛ:
- Манай хэлтэс нь анх 1981 оны 01 дүгээр сард Хэнтий аймгийн ны дэргэд Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ᠌᠌ “Үнэ чанарын хэлтэс”
- 1991 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн аймгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 19 тоот захирамж,
- 1992 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 36 тоот тогтоолоор аймгийн харьяанд Стандартчлал баталгаажуулалтын технолгийн төв
- 1992 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 93 дугаар тогтоолоор Стандартчлал, баталгаажуулалт, технологийн төв, Орон нутгийн хөгжлийн бодлогын зөвлөл, хэмжил зүйн тасгийг нэгтгэж Стандартчлал, хэмжил зүйн үндэсний төвийн харьяа аймгийн Стандартчлал хэмжил зүйн төв байгуулагдсан.
- 2009 онд Аймгийн Засаг даргын 2009 оны 03 сарын 30-ны өдрийн 77 тоот захирамжаар Стандартчлал, хэмжил зүйн хэлтэс,
- 2017 онд Засгийн газрын 127 дугаар тогтоолоор Стандарт хэмжил зүйн хэлтэс нэртэйгээр өөрчлөгдсөн.
ИТГЭМЖЛЭГДСЭН СОРИЛТЫН ЛАБОРАТОРИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ:
- 1964 онд - Ариун цэвэр халдвар судлалын станцын дэргэд нян судлалын лаборатори нь их эмч Ш.Хишигээ эрүүл ахуйч эмч Гомбосүрэн нян судлалын лаборант Цэрэндамба нар ажиллаж эхэлсэн.
- 1968 онд Ариун цэвэр халдвар судлалын станцыг дэргэд химийн лаборант Алтанчимэг, асрагч Авид нар ажиллаж эхэлсэн.
- 1981 онд Хэнтий аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ᠌Үнэ чанарын хэлтэс нэртэй анх байгуулахад сорилтын лаборатори хамт байгуулагдсан.
- 1998 онд Ариун цэвэр халдвар судлалын Хими болон нян судлалын лаборатори нь Эрүүл зүйн Хяналтын Нэгдсэн лаборатори болон бие даан байгуулагдсан.
- 2001 онд Хэнтий аймгийн Засаг даргын 155 тоот захирамжаар Стандарт хэмжил зүйн төвийн сорилтын лаборатори Эрүүл зүйн хяналтын нэгдсэн лабораторитой нэгдэж стандарт хэмжил зүйн төвийн нэгдсэн лаборатори болон зохион байгуулагдсан.
- 2003-2012 онд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Хяналтын итгэмжлэгдсэн лабораториудыг нэгтгэх зарим арга хэмжээний тухай” 175 дугаар тогтоол, Стандарт хэмжил зүйн газрын 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 03/639 албан тоот, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2012 оны 06 дугаар сарын 20 –ны өдрийн 2/1887 албан тоот болон Хэнтий аймгийн Засаг даргын 06 дугаар сарын 26 өдрийн А/194 дүгээр захирамжаар Стандарт хэмжил зүйн хэлтсийн эрүүл ахуй нян судлал, хими, ургамлын үрийн лаборатори нь Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дэргэдэх лаборатори нь нэртэй ажиллаж эхэлсэн. Лабороторийн эрхлэгчээр Г.Оюун, Б.Оюунхишиг нар ажиллаж удирдлага арга зүйгээр дэмжиж ажиллаж байсан.
- 2023 онд Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23 –ны өдрийн “Хууль хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 417 дугаар тогтоолоор Засгийн газрын тохируулагч агентлаг- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгасантай холбогдуулан Итгэмжлэгдсэн сорилтын лаборатори нь Хэнтий аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэст шилжин ажиллаж байна.
2011 оноос эхлэн Монгол Улсын Шадар сайд, Засгийн газрын тохируулагч агентлагийн чиг үүргийг орон нутагтаа хэрэгжүүлэн ажиллаж байна.