Хэмжил зүйн хяналтаар энэ онд 16 обеъктод төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр төлөвлөснөөс тайлант хугацаанд 8 обеъктод төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтад хамрагдсан 8 обеъктын 1 нь бага эрсдэлтэй 7 нь их эрсдэлтэй үнэлэгдэж 27 заалт бүхий 7 албан шаардлага хүргүүлэн ажилласан. Албан шаардлагын биелэлт тооцох хугацаа болоогүй. Төлөвлөгөөт хяналт шалгалтын төлөвлөгөөний хэрэгжилт 50 хувьтай байна. Мөн хэмжил зүйн хяналтаар салбарын улсын ерөнхий байцаагчийн бататалсан 2024 оны 01 сарын 29-ны өдрийн 12/10 дугаартай урьчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжийн хүрээнд массын хэмжлийн улсын шалгагчтай хамран 2 сумын 12 хүнсний дэлгүүрт Савласан бүтээгдэхүүний тоон хэмжээнд шалгалт хийж 3 худалдааны жинг баталгаажуулах боломжгүй тухай мэдэгдэл хүргүүлэн ажилласан.