#Говьсүмбэр аймгийн стандарт, хэмжилзүйн хэлтэс
- Говьсүмбэр аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улсын бүртгэлийн гэрчилгээгээ албан ёсоор авч шинээр байгуулагдав.
Байгууллагын чиг үүргийн хүрээнд:
-2023 оны 6 сард Бүтээгдэхүүн баталгаажуулалтын чиглэлээр шинжээчийн эрх
Хэмжил зүйн:
- 2023 оны 11 сард Цахилгааны болон эзлэхүүний хэмжлийн төрлөөр Улсын шалгагчийн эрх
- 2024 оны 4 сард Масс болон даралтын хэмжлийн Улсын шалгагчийн эрхээ авч үйл ажиллагаандаа холбогдох Стандартуудыг дагаж мөрдөн ажиллаж байна.
- Стандарт хэмжил зүйн харьяа Сорилтын лаборатори нь Нян судлалын шинжилгээг итгэмжлэлийн хүрээний 18 нэрийн сорьцод 84, хорио цээрийн 3 нэрийн сорьцод 6, химийн лаборатори нь итгэмжлэлийн хүрээний 25 нэрийн сорьцод 128 үзүүлэлтээр тус тус сорилт гүйцэтгэж байна.