Баталгаажуулалтын зөвлөлийн ээлжит хурал 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хуралдаж, хуралд МХГ байцаагч Э.Танхилмаа, ЕБ сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Б.Оюунцэцэг нар цахимаар бусад гишүүд танхимаар оролцон дараах шийдвэрийг гаргалаа.
Баталгаажуулалтын мэргэжилтнүүд 6 нэрийн 20 худалдаа, үйлчилгээний газарт Тохирлын үнэлгээ хийж, стандартын шаардлага хангаагүй 11 үйлчилгээний газарт үүрэг даалгавар өгч, 5 нэрийн 9 үйлчилгээний газрын тохирлын үнэлгээний дүнг зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Тохирлын гэрчилгээг олгохоор шийдвэрлэлээ.