Говь-Алтай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн мэдээлэлтэй танилцаж буй эрхэм Та бүхэндээ болон Стандарт хэмжилзүйн байгууллагын албыг нэр төртэйгээр гүйцэтгэж байсан үе үеийн ахмадууд болон одоо ажиллаж байгаа системийн нийт ажилтнууд, бидний ажлыг дэмжин хамтран ажилладаг албан байгууллага, аж ахуй нэгж, иргэд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлэн мэндчилье.
Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газраас удирдлага, арга зүйгээр хангагдан, аймаг орон нутгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд өөрийн үйл ажиллагаагаараа дэмжлэг үзүүлэн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, стандартын мэдээлэл лавлагаа, сорьцын хяналт гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай, Хэмжил зүйн тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиуд болон тэдгээртэй холбогдох бусад хууль, тогтоомж түүнийг үндэслэн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон стандарт, дүрэм, журмыг хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн ажил үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, хүний эрүүл мэнд байгаль орчин, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, хэмжлийн үнэн зөв нэгдмэл байдлыг хангахад үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Та бүхний ажил хэрэгч санал хүсэлт, зөвлөгөө мэдээлэл бидний үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмрээ оруулах тул манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
ХҮНДЭТГЭСЭН: ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА Т.МӨНХНАСАН