ЛАБОРАТОРИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Хэмжил зүйн лаборатори нь 1990 онд байгуулагдсан. Хүнд, цахилгаан, эзэлхүүн зарцуулалт, даралтын хэмжлийн төрлөөр 4 улсын шалгагч аймгийн төв болон 18 сум, 2 тосгоны хэмжээнд хэмжлийн нэгдмэл байдлыг хангуулах чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. СХЗГ-ын итгэмжлэлийн үнэлгээнд 5 удаа хамрагдаж үйл ажиллагаа явуулах эрхээ баталгаажуулан жилээс жилд эталон тоног төхөөрөмж, баталгаажуулалтад хамрагдах хэмжих хэрэгслийн тоо нэмэгдсээр байна.
Үйл ажиллагааны гол зорилго:
Төрийн хяналт шалгалтад заавал хамрагдах хэмжих хэрэгслийн баталгаажуулалтыг гэрээ, графикаар тогтоосон хугацаанд нь батлагдсан хүчин төгөлдөр стандарт, аргачлалын дагуу шалган Монгол Улсын хэмжээнд хэмжлийн үнэн зөв, нэгдмэл байдлыг хангах, буруу хэмжлийн сөрөг үр дагавараас нийгэм, эдийн засаг, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах.
Чиг үүрэг:
Масс, цахилгаан, эзэлхүүн, багтаамж, дулаан, даралтын хэмжлийн төрлөөр төрийн хяналт, шалгалтад заавал хамрагдах хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын ажлыг хэрэгжүүлэх эрх зүйн болон техникийн үндсийг бүрдүүлэх.
- Хэмжих хэрэгслийн анхдагч, ээлжит болон ээлжит бус, давтан баталгаажуулалтыг гүйцэтгэх.
Эрх зүйн орчин
- Хэмжил зүйн тухай Монгол Улсын хууль, түүнтэй уялдан гарсан эрх зүйн акт, дүрэм, журам
- Хэмжил зүйн ажил, үйлчилгээний төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай Шадар сайдын тушаал
- Хэмжих хэрэгслийн нэгж хэмжүүр шалгах хугацааны норм, баталгаажуулалт хоорондын хугацааг тогтоосон төв газрын тогтоол
- Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэл
- Улсын баталгаажуулалтад заавал хамруулах хэмжих хэрэгслийн жагсаалт
Баталгаажуулалт:
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Хэмжил зүйн тухай хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг үйлдвэрлэсэн, импортолсон, суурилуулсан, засварласны дараа, ашиглахын өмнө шалгалт баталгаажуулалтад хамруулна.