http://<iframe src='https://masm.gov.mn/gal/pdf/1712722741_хамтран ажиллах гэрээ.jpeg' height='600px' width='100%' frameborder='0' />
Эрхэм зорилго: Орон нутгийн хөгжлийн стратеги, чиг хандлагад нийцүүлэн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд Стандартчилал, тохирлын үнэлгээ, сорьцын хяналт, хэмжил зүйн шалгалт, баталгаажуулалтын ажлыг гүйцэтгэн, аж ахуй нэгж, иргэдэд стандартаар үйлчлэн , ажил үйлчилгээ, бүтээгдэхүүнд стандартын мөрдөлтийг хангуулан орон нутгийн хөгжилд өөрийн үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлэн ажилладаг. Алсын хараа: Хэмжил зүй, стандартчилал, сорьцын хяналт, тохирлын үнэлгээний үйл ажиллагааг олон улсын хөгжлийн чиг хандлага, жишигт хүргэж, нийгэм, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжсэн манлайлагч байгууллага байна.
Говь-Алтай аймгийн СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТЭС нь анх 1981 онд Үнэ, Стандартын Улсын хорооны тогтоолын дагуу Аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны дэргэд “Үнэ чанарын хэлтэс” нэртэйгээр байгуулагдсан. Монгол улсын Засгийн газрын 2008 оны 12 сарын 24-ний өдрийн 67-р тогтоолоор “Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс”, УИХ-ын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор “Стандарт, хэмжил зүйн хэлтэс” болон зохион байгуулагдсан. Тус хэлтэс нь Стандарт хэмжил зүйн газрын стратеги төлөвлөлт, бодлогын удирдамж зохицуулалтаар хангагдаж Стандарт, Тохирлын үнэлгээ, баталгаажуулалт хэмжил зүйн нэгдмэл байдлыг хангах, сорьцын хяналтыг хэрэгжүүлэгч чиг үүрэг бүхий орон нутгийн төрийн байгууллага юм. Үйл ажиллагаандаа Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай, Хэмжил зүйн тухай хууль болон Засгийн газрын холбогдох тогтоол шийдвэрүүдийг болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрүүдэд Стандарт, чанар, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах талаар дэвшүүлсэн бодлого зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг явуулж байна.
Тус хэлтсээс 2021-05-25 ны өдөр Хэмжил зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 22 байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, инженер техникийн ажилчдад Хэмжил зүйн тухай хууль холбогдох дүрэм журам болон шинэ этолан тоног төхөөрөмжийн талаарх танилцуулга, сургалт мэдээлэлийг хийлээ.