Монгол улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс нь байгууллагын ажилтнуудын дунд Үндсэн хуулийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Үндсэн хуулийн үүсэл хөгжлийн талаар сургалт мэдээллийг Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн З.Нандинэрдэнэ, Хэмжүүр баталгаажуулалтын техникч Б.Отгонсүрэн нар зохион байгууллаа. Мөн ажилтнуудын дунд АХА тэмцээн, Монголын Үндэсний уламжлалт Сур харваа, шагайн наадгайн тэмцээн зохион байгуулж, танин мэдэхүйн АХА тэмцээнд Хэлтсийн дарга А.Пүрэвсүрэн тэргүүн байр эзэлж, Сур харваа болон шагайн наадгайн төрөлт Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн Б.Батцоож манлайллаа.