Стандартчилал, чанарын баталгаажуулалт, тохирлын үнэлгээний үйл ажиллагааг орон нутагт холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулан хэрэгжүүлэх.
Орон нутагт Хэмжил зүйн тухай талаар гарсан төр засгийн хууль тогтоомж зааврыг хэрэгжүүлэн, хэмжлийн сөрөг үр дагавраас нийгэм ард иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллана.
Хүний нөөц, санхүү, төсөв хөрөнгө, үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг ханган байгууллагын стратеги зорилтыг хэрэгжүүлэх хөтөлбөр төлөвлөгөөтэй ажиллаж, биелэлтийг хангуулна.
Ажилтнуудын мэргэжлийн болон хууль эрх зүйн мэдлэг чадварыг дээшлүүлэхэд анхааран ажиллаж тэднийг авлига, хүнд суртлаас ангид ёс зүйн зөрчил гаргалгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.