САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2024 ОНЫ А/01 ДУГААР ЗАХИРАМЖААР 2024 ОНЫГ "ХҮҮХЭД, ГЭР БҮЛ ХӨГЖИЛ ХАМГААЛАЛ"-ЫН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА.
Пэлжээгийн гудамж, 102 тоот, 7 дугаар баг, Сайнцагаан сум, Дундговь аймаг
Цахим шуудан: dundgovi@masm.gov.mn
Албаны харилцах утас: 70592226
СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ
№ |
Шалгуур үзүүлэлт |
Суурь үзүүлэлт |
Хүрсэн түвшин |
Хувь |
Оноо |
Тайлбар |
2022 оны жилийн эцсийн байдлаар |
2023 оны жилийн эцсийн байдлаар |
|||||
1 |
Баталгаажуулсан хэмжих хэрэгслийн тоо |
2091 |
5895 |
100% |
Хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалт, стандартын салбар сангийн үйлчилгээ, сорилтын шинжилгээний чиглэлээр аймгийн төв болон хөдөөгийн 14 сумдад ажиллаж жилийн эцсийн гүйцэтгэлээр 53 сая төгрөгийн ажил үйлчилгээ гүйцэтгэсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эдгээр ажил үйлчилгээний тоо өссөн дүнтэй байна. |
|
2 |
ААН, иргэдэд олгосон тохирлын гэрчилгээний тоо |
122 |
154 |
100% |
||
3 |
Стандартын салбар сан борлуулсан стандартын тоо |
126 |
92 |
73% |
||
4 |
Шинжилсэн дээжийн тоо |
- |
3685 |
100% |
||
5 |
Орлогын бүрдүүлэлт |
38,000,000 |
53,854,590 |
100% |
Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь стратегийн зорилгоо дараах байдлаар томьёолж байна. Үүнд:
Монгол Улсын хөгжлийн стратеги, чиг хандлагад нийцүүлэн улс орон, нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, сорьцын хяналтын бодлогоор дэмжлэг үзүүлэхэд оршино.
Дээрх стратегийн зорилгын хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ.
Үүнд: Стратегийн зорилт 1: Стандарт, хэмжил зүйн салбарын орлогыг нэмэгдүүлнэ.
Стратегийн зорилт 2: Үндэсний стандартад олон улсын стандартын борлуулалтыг нэмэгдүүлнэ.
Стратегийн зорилт 3: Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын тоог нэмэгдүүлэх.
Стратегийн зорилт 4: Эталоны шалгалт тохируулга, хэмжлийн чадавхиа дээшлүүлэх.
Стратегийн зорилт 5: Хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг тохирлын үнэлгээнд хамруулах, нэр төрлийг нэмэгдүүлнэ.
Стратегийн зорилт 6: Үнэт металлын сорьцын хяналтын тогтолцоог бэхжүүлнэ.
Стратегийн зорилт 7: Стандарт, хэмжил зүйн салбарын мэргэжилтэн бэлтгэх, чадавхжуулах.
ЗАХИРГАА, АЖ АХУЙ
Стандарт, Хэмжил Зүйн Хэлтсийн Дарга А.Пүрэвсүрэн
Холбоо барих утас: 88782555
И-мэйл: Dundgovi@masm.gov,mn
СХЗХэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Жавхлан
Холбоо барих утас: 88035338
И-мэйл:b.javhaa0424@gmail.com
СХЗХэлтсийн Нягтлан бодогч Л.Алтанцэцэг
Холбоо барих утас: 94101881
И-мэйл:Altantsetseg.btsg@gmail.com
СХЗХ-ийн стандартын салбар сангийн мэргэжилтэн, бичиг хэрэг Б.Бямба-Оюун
Холбоо барих утас: 88070060
И-мэйл: byambaoyun250@gmail.com
СХЗХ-ийн жолооч Б.Эрдэнэбаатар
Холбоо барих утас: 80219556
СХЗХ-ийн жижүүр Р.Мөнхдалай
Холбоо барих утас: 99598151
СХЗХэлтсийн үйлчлэгч Л.Отгонтуяа
Холбоо барих утас: 99867140
ХЭМЖИЛ ЗҮЙН ЛАБОРАТОРИ
СХЗХ-ийн Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн Б.Батцоож
Холбоо барих утас: 99919160
И-мэйл:battsooj9988@gmail.com
СХЗХ-ийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн З.Нандин-Эрдэнэ
Холбоо барих утас: 80082977
И-мэйл:znandia14@gmail.com
СХЗХ-ийн Хэмжил зүйн хяналтын улсын байцаагч Т.Төрбат
Холбоо барих утас: 99079178
И-мэйл:TTurbat94@gmail.com
СХЗХ-ийн Шалгалт тохируулгын ажилтан Б.Отгонсүрэн
Холбоо барих утас: 88054498
И-мэйл:b.otgonoo_18@yahoo.com
БАТАЛГААЖУУЛАЛТЫН АЛБА
СХЗХэлтсийн Бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалтын мэргэжилтэн Д.Дэнсмаа
Холбоо барих утас: 99782271,88842271
И-мэйл:Densmaa2271@gmail.com
СОРИЛТЫН ЛАБОРАТОРИ
СХЗХ-ийн лабораторийн эрхлэгч С.Батбаатар
Холбоо барих утас: 89047699
И-мэйл:S.baagi1216@gmail.com
СХЗХ-ийн Лабораторийн химийн шинжээч Д.Сүнжидмаа
Холбоо барих утас:96660004
И-мэйл:D.Rulam@yahoo.com
СХЗХ-ийн Лабораторийн химийн шинжээч Б.Бямбажав
Холбоо барих утас: 88099547
И-мэйл:Budsurenbyambajav@gmail.com
СХЗХ-ийн Лабораторийн нян судлалын шинжээч Г.Мөнхсарнай
Холбоо барих утас: 88024832
И-мэйл:sarnai0731@gmail.com
СХЗХ-ийн Лабораторийн нян судлалын шинжээч Э.Анхчимэг
Холбоо барих утас: 96072622
И-мэйл:anchi08299@gmail.com
Байгууллагын эрхэм зорилго:
Монгол Улсын хөгжлийн стратеги, чиг хандлагад нийцүүлэн улс орон, нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж, экспортыг нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, сорьцын хяналтын бодлогоор дэмжлэг үзүүлэхэд оршино.
Байгууллагын стратегийн зорилт /хүрэх үр дүн/
Стандарт, хэмжил зүйн газар нь дараахь үр дүнд хүрэх зорилт тавьж ажиллаж байна. Үүнд:
Стратегийн зорилт 1: Төрийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх, зохицуулалтыг хангах, гадаад харилцаа, хамтын ажиллагааг эрхэлсэн асуудлаараа олон улс бүс нутаг, гадаад орны хүрээнд өргөжүүлэх;
Стратегийн зорилт 2: Стандартчилал, тохирлын үнэлгээ, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах хууль тогтоомжийг боловсронгуй болгоход санал боловсруулах, бодлого, стратегийг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах, гүйцэтгэлд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх;
Стратегийн зорилт 3: Стандартчилал, тохирлын үнэлгээ, техникийн зохицуулалтын хөтөлбөр, төсөл боловсруулах, техникийн зохицуулалтыг олон улсын жишгээр бий болгоход дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн төсөлд шүүлт хийх, эдгээр чиглэлийн дүрэм, журам, заавар, удирдамжаар хангах;
Стратегийн зорилт 4: Хэмжлийн нэгжийн олон улсын системд тулгуурласан үндэсний эталоны тогтолцоог хөгжүүлэх, нарийвчлалыг олон улсын түвшинд ойртуулах, үндэсний эталоноос нэгж дамжуулах тогтолцоог сайжруулан бэхжүүлэх;
Стратегийн зорилт 5: Итгэмжлэлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, зохицуулалтыг хангах, олон улсын итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлүүлэх;
Стратегийн зорилт 6: Сорьцын хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, сорьцын лабораторийн чадавхийг дээшлүүлэх
Стратегийн зорилт 7: Олон улсын гэрээ хэлэлцээр, олон улс, бүс нутаг, гадаад орны болон үндэсний стандарт, тохирлын үнэлгээ, техникийн зохицуулалт болон холбогдох норматив техникийн баримт бичгээс бүрдсэн үндэсний мэдээллийн сан бүхий төрийн мэдээллийн нөөц болох албыг байгуулан хөгжүүлэх;
Стратегийн зорилт 8: Бүтээгдэхүүн үйлчилгээ, тогтолцооны баталгаажуулалтыг олон улсын жишигт хүргэж, хөгжүүлэх;
Стратегийн зорилт 9: Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтыг улсын баталгаажуулалтад заавал хамрагдах хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын түвшинг дээшлүүлэх, баталгаажуулалтын ажлын чанарыг олон улсын түвшинд ойртуулах;
Дундговь аймгийн Стандарт, Хэмжил Зүйн Төв нь анх 1985 онд АДХГ Захиргааны шийдвэрээр аймгийн “Үнэ чанарын хэлтэс нэртэй байгууллагдсан. Хэлтсийн анхны даргаар Д.Миеэгомбо томилогдсон бөгөөд чанарын мэргэжилтэн Л.Халтар, Э.Мааяа түүнчлэн Хүнс, ХАА-н бүтээгдэхүүний экспертиз ,лабораторид химич Ш.Отгонцэцэг, Д.Цэвэгмэд нар ажиллаж байв.
Стандарт, Хэмжил Зүйн Хэлтэс нь , “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай ” хууль, “Хэмжил зүйн тухай” хуулиуд Монгол Улсын Засгийн Газрын болон Засаг Даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн тодорхой заалтууд улс аймгаас дэвшүүлсэн тухайн жилийн зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж баталгаажуулалтын байгууллагын статустайгаар бүтээгдэхүүн, үйлчилгээ, хэмжих хэрэгслийг баталгаажуулах үндсэн үүрэгтэй ажиллаж байна.
Захиргаа аж ахуй, Хэмжилзүйн чиглэлээр Цул, Цахилгаан, Эзэлхүүн багтаамжийн, даралтын хэмжлийн лаборатори, Сорьцын лаборатори болон Бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалтын албаны нийт 17 ажиллагсадтай. Үүнд: Хэлтсийн дарга, Ахлах мэргэжилтэн, Бүтээгдэхүүний баталгаажуулалтын мэргэжилтэн, Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн 2, Стандартын салбар сангийн мэргэжилтэн, Лабораторийн эрхлэгч, Лабораторийн химийн шинжээч 2, лабораторийн нян судлалын шинжээч 2, Нягтлан бодогч, Нярав, Хэмжүүр баталгаажуулалтын техникч, Жижүүр 2, үйлчлэгч гэсэн үндсэн орон тоотой ажиллаж байна.
“Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай” хууль, “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хууль, “Хэмжил зүйн тухай” хуулийн заалтын дагуу аймаг орон нутагт бүтээгдэхүүн үйлчилгээ хэмжих хэрэгслийг ,баталгаажуулахад суурилсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг Стандарт Хэмжил Зүйн Газрын даргын болон аймгийн Засаг Даргатай гэрээ байгуулан ажиллаж хагас, бүтэн жилээр дүгнэн ажиллаж байна.
Уг гэрээ ёсоор тус байгууллага хэмжүүр баталгаажуулалтын чиглэлээр хэмжих хэрэгсэл баталгаажуулах, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарын баталгаажуулалтанд бүтээгдэхүүн, үйлчилгээг хамруулах мөн түүнчлэн итгэмжлэлд хэмжүүрийн 3 лаборатори баталгаажуулалтын албыг үүрэг хүлээн ажиллаж байна.
Тус байгууллага нь хэмжүүр баталгаажуулах чиглэлээр жилдээ 3500 гаруй хэмжих хэмжих хэрэгслийг ээлжит баталгаажуулалтанд харуулж, чанарын батлагаажуулалтын алба худалдаа, нийтийн хоол, шатахуун түгээх үйлчилгээний чиглэлээр 200 гаруй үйлчилгээг баталгаажуулалтанд хамруулж тохирлын гэрчилгээ олгон ажиллаж байна.Төсвийн орлогын төлөвлөгөөгөөр жилдээ 30 гаруй сая төгрөгний орлогыг төсвийн нэгдсэн санд төвлөрүүлдэг.
Эрхэм хүндэт та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэж ажилд тань өндөр амжилт амьралд тань хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн манай хамт олны зүгээс мэндчилж байна.