Сургалтын зорилго: ISO 9000 бүлэг стандартын талаар ерөнхий мэдлэг мэдээлэлтэй болох, Чанарын менежментийн тогтолцоо (ЧМТ)-ны шаардлага, норматив баримт бичиг, хууль эрх зүйн орчныг ойлгох, ЧМТ-ыг аливаа байгууллагад хэрэгжүүлэх, нэвтрүүлэх болон энэхүү үйл ажиллагаатай холбоотой аудитын үйл явцын талаар мэдлэгтэй болоход тусална.
Хамрах хүрээ: Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлэх байгууллагын удирдлага, менежерүүд, чанарын багийн гишүүд оролцох боломжтой.