Хэмжил зүйн тухай хуулийн 8.1.5 дахь хэсэгт заасны дагуу мөнгөн тооцоонд ашиглаж байгаа хэмжих хэрэгслийг анхдагч болон ээлжит баталгаажуулалтад хамруулах ажлын хүрээнд өөрийн үйл ажиллагаанд ашигладаг масс, эзлэхүүн, урт, цахилгаан хэмжлийн төрлөөр эталон тоног төхөөрөмжүүдээ Стандарт, хэмжил зүйн газрын лабораториудад шалгалт тохируулгад хамруулж, баталгаажууллаа. Үүнд: Мерник, багц туухай, 20 кг-ийн туухай, 10 кг-ийн туухай, штангенциркуль, туузан метр, колбо, шилэн термометр, спиртометр, аерометр, шилэн хэмжүүр, автомат пепитик, секундометр гэх мэт 70 гаруй эталон, тоног төхөөрөмжүүдийг хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгад хамруулан гэрчилгээ авч, 2024 оны лац, тэмдгээ хүлээн авлаа.