Хэмжил зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу тус хэлтсийн Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн Б.Батцоож Сайнцагаан суманд үйл ажиллагаа явуулж буй М-Ойл, МТ, БМБХ, Сод монгол групп, Тэс петролиум, Гор газ, Дашваанжил ХХК-ийн ШТС-үүдийн 31ш түгээгүүрийг стандартын дагуу ээлжит баталгаажуулалтад хамруулах ажлыг хийж гүйцэтгэлээ.